[starbox]

АНУ-ын Тафтсын их сургуулийн судлаачид “Dugesia japonica” төрлийн өтийг олон улсын сансрын станц руу таван долоо хоногийн хугацаатай явуулаад хоёр толгойт мутант өт авч иржээ.

Биологичид гео соронзон талбайн үйлчлэл, гравитацийн орон байхгүй нөхцөлд хавтгай өт үржих эсэх, эх дэлхий рүүгээ буцах үед хөгжилд нь өөрчлөлт орох эсэхийг сонирхжээ.

Сансрын нөхцөлд туршилтын шавжуудыг харанхуй саванд хийж, бэлгийн бус замаар үржүүлсэн байна.

Тэгтэл сансарт нисээд ирсэн өтний нэг нь хоёр толгойтой болсон байжээ. Олон жилийн судалгаагаар хавтгай өт хоёр толгойтой болж байсан түүх огт гарч байгаагүй гэж Тафтсын их сургуулийн мэргэжилтнүүд тэмдэглэсэн аж.

Өдгөө эрдэмтэд “Dugesia japonica”-гийн аймшигт өөрчлөлт байгальд хэрхэн дасан зохицохыг судлах туршилт хийхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна сансрын нисгэгчдэд нэгэн таагүй мэдээлэл гарчээ. Энэ бол сансарт нян мутацлагддаг гэсэн мэдээлэл юм.

Шинэ туршилтаар нянгууд жингүйдлийн байдалд удаан байснаар генетикийн түвшинд өөрчлөлт гарч байжээ. Энэ өөрчлөлт нь нян дэлхий дээр ирсний дараа ч үргэлжилдэг байна.

Эрдэмтэд сансарт зарим төрлийн нянгууд яагаад улам өсөж, хөгждөгийг тодорхойлох гэж байна. “NPJ Microgravity” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар сансрын нөхцөлд нэг нянд дор хаяж 10 гаруй мутаци ажиглагддаг байна. Тухайлбал, үржих мөчлөг нь сайжирдаг аж. Тэр ч бүү хэл энэхүү өөрчлөлт нь нянг энгийн нөхцөлд авч ирсний дараа ч хадгалагддаг гэнэ. Энэ бол сансрын нисгэгчдийн хувьд тун таагүй мэдээ. Учир нь сансрын нисгэгчид удаан хугацаагаар сансарт байх хугацаанд шинэ, илүү аюултай мутацилагдсан бичил биетний улмаас эдгэршгүй өвчин тусах магадлалтай гэсэн үг.

Сансрын өмнөх нислэгүүдийн мэдээллээс үзэхэд E.coli, сальмонелла нянгууд нь жингүйдлийн орчинд илүү хүчтэй болж, хурдан өсөж үрждэг байна.

Эдгээр нян олон улсын сансрын станцад байхдаа тун тав тухтай байдаг төдийгүй станцын дотоод хэсэгт бүхэл бүтэн салслаг гадаргуу буюу био гадарга үүсгэдэг байна. Сансрын шаттл хөдөлгүүрт явуулсан туршилтаар эдгээр нянгийн эс нь илүү зузаарч, дэлхий дээрх нянтай харьцуулахад илүү их биомасс үүсгэдэг гэнэ. Тэр ч бүү хэл сансарт нянгууд нь өсч, дэлхий дээр байдаггүй онцгой бүтэц үүсгэдэг байна.

Гэхдээ яагаад ийм зүйл болдог нь одоохондоо тодорхойгүй байна. Тиймээс Хьюстоны их сургуулийн эрдэмтэд жингүйдлийн орчинд удаан байх нь нянгуудад ямар үр дүн үүсгэдгийг шалгахаар шийджээ. Тэд E.coli нянгаас авч, жингүйдлийн орчинтой төстэй тусгай машинд суулгаж, удаан хугацаанд туршид өсч, үржихийг нь ажиглажээ. Энэ хугацаанд нийт 1000 гаруй үе дамжсан нь өмнө нь явуулсан судалгаануудаас ч урт гэсэн үг юм.

Дараа нь эдгээр дасан зохицсон эсүүдийг хэвийн E.coli руу шилжүүлтэл сансрын нөхцөлийнх нь гурав дахин илүү үржиж байжээ. Мутацийн үр дүн бүхий л хугацааны турш хадгалагдаж байлаа.

Яг энэ нянг жингүйдлийн орчинд байлгасан өөр нэгэн туршилтаар 30 үеийн турш үржүүлж, дараа нь энгийн нянтай шилжүүлэхэд дэлхий дээрх нянгаасаа 70 хувиар илүү өсөж үржиж байжээ. Эдгээр генетикийн шинжилгээ хийхэд сансарт дасан зохицсон нянгуудаас доод тал 16 төрлийн мутац илэрсэн байна. Тэгэхээр сансарт мутацлагдсан нянгууд нөхөн үржих чадвар нь нэмэгддэг төдийгүй үе дамжин энэ чадвар нь алдагддаггүй байна.

Энэхүү нээлт нь хоёр асуудал дагуулж байгаа аж. Нэгдүгээрт, сансарт хувьсан өөрчлөгдсөн нянгууд дэлхий дээр эргэн ирээд өөр нянгуудтай нэгдэж, нэгэн шинэ төрлийг бий болгох магадлалтай. Хоёрдугаарт, эдгээр төгс бичил организм сансрын нисгэгчдийг удаан хугацааны турш томилолтоор ажиллах үед эрүүл мэндэд нь нөлөөлж мэднэ. Азаар нянгууд хэчнээн мутацлагдсан ч түүнтэй тэмцэх антибиотик бидэнд байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн