Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Gee, Одзаяа нар шалгарчээ

онголын Татварын алба жил бүр Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр доорхи байгууллагууд шалгарчээ.

111 Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Gee, Одзаяа нар шалгарчээ

Харин Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр олны танил хөтлөгч Д.Одзаяа болон реппер Gee нар тодорсон байна. 

МҮОНТ-ын нэвтрүүлэгч хөтлөгч Д.Одзаяа: “Үндсэн ажлаасаа гадна олсон орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар төлдөг юм. Түүнийг минь үнэлээд Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаруулжээ. Хамтран ажиллагч байгууллагууд болон ХУД-ийн татварын газрын хамт олонд маш их баярлалаа. Улам их ажиллаж, улс орондоо хувь нэмрээ оруулах хүсэл төрж байна.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

18920676_10154021985319364_3057061934113592222_n1 Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Gee, Одзаяа нар шалгарчээ

Харин реппер Gee-н хувьд: “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг. Нийслэлийн шилдэг татвар төлөгч… Өнгөрсөн жилийн хугацаанд багагүй HUSTLE хийжээ. Ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна… Миний төлсөн татвар Монгол улсын хөгжилд жижигхээн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна…Энэ бүхэн биднийг дэмждэг та бүхний тус юм шүү! Баярлалаа” хэмээн хэлжээ.

19029347_1461378370552072_8754866752237647451_n1 Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Gee, Одзаяа нар шалгарчээ

 

Х.Нэргүй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.