Академич Г.Чулуунбаатарыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2017.06.09) хуралдаанаар БСШУС-ын сайдад академич  Г.Чулуунбаатарыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр (2017.06.08) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Г.Чулуунбаатар нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн