Энэ сарын 7, 8-нд The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмийн концерт болох гэж байна. Энэ арга хэмжээ 2011 онд Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж, дэлхийн хамгийн алдартай киноны гайхалтай аялгууг морин хуур, ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй хослуулан амилуулж үзэгчдэд хүргэж ирсэн юм. “Төгөлдөр хуурчийн домог” (Legend of 1900) киноны “Playing Love” хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолтын тасалбарыг 1900 1800 дугаарын утсаар захиалж, мөн “The Corporate Hotel & Convention Centre”, “Улсын Филармони” зэрэг газраас авах юм байна.

https://www.youtube.com/watch?v=R5h3zLVxuZA

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн