Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ардчилал АНАРХИЗМ болох цагаар… – updown.mn

Ардчилал АНАРХИЗМ болох цагаар…

Тавдугаар сарын 29-нд “С1” телевизээр нэгэн нэвтрүүлэг гарав. Нэр нь “Улаан тарианы хүүхдүүд”. Эхнээс нь дуустал үзвэл нэвтрүүлэгт “оролцсон” Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан улстөрч, олны танил эрхмүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Гэвч тэдгээр эрхэм тухайн нэвтрүүлэгт оролцох үеэрээ санал бодлоо илэрхүүлэв үү гэтэл үгүй байж таарав.

Харин өөр нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ хэлж байсан үгийг нь тасдан авч, монтажлан хийсэн нь ил болов. Жишээ нь, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Улаан тарианы дараа хэдэн сайн эр төрсөн байдаг. Баабар, Бат-Үүл, Баяр, Нямдорж, Энхбаяр гэх мэтээр” хэмээн ярьснаар нэвтрүүлэг эхэлдэг. Гэтэл түүнээс энэхүү ярилцлагыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнгөрсөн хоёрдугаар сард Ц.Нямдорж даргын мэддэг 25 жилийн улс төрийн түүхээр ярилцлага авсан хэсгээсээ оруулсан байж таарав. Улмаар “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй “С1” телевизийн төлбөрт нэвтрүүлэгт түүнээс тасдаж оруулсан нь нэвтрүүлэг цацагдсаны маргааш ил болсон юм. Энэ тухай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулга Ардчилсан намын талаар баахан монтаж хийсэн. Батхүүгийн тухай ‘Тангарагийн буг” гэдэг кино хүртэл хийсэн шүү дээ. Ер нь Халтмаагийн Баттулга гэж зохиолчтой болсон хэцүү байна. Хүнтэй нүүр тулж ярьж чаддагүй, дандаа монтаж хийж хов, жив холбосон юм хийгээд байх юм. Хоёр зуун хүнийг хороох тухай ярьж байналээ. Энэ бол Ш.Гантулгын тэнэг яриа биш Х.Баттулгын бодож байгаа зүйл гэж ойлгогдсон” хэмээн ярьсан байдаг. Оролцуулсан гэдэг үгийг зориуд хашилгад хийсэн нь ч ийм учиртай.

Тэгэхээр нэвтрүүлгийн үеэр гарсан, ярьсан Н.Энхбаяр, Д.Бямбасүрэн, Баабар, Н.Алтанхуяг гээд нэр бүхий эрхмүүдийн хэлсэн үг бүгдээрээ тасдаж авсан эвлүүлэг болж таарах гээд байгаа юм. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхлэх хараахан болоогүй ч “төлбөрт нэвтрүүлэг” нэрийн дор сөрөг мэдээлэл тарааж, олон нийтийг хагаралдуулах, өдөөн хатгах үйлдэлд турхирсан нэвтрүүлгийг гаргасан телевиз хийгээд захиалагчид ямар хариуцлага хүлээлгэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаад асуудлын зангилаа оршиж байна. Нөгөө талаас нэвтрүүлгийн агуулга бүхэлдээ нэр бүхий хүн рүү чиглэсэн агуулгатай байсан нь урьдаас төлөвлөсөн, олон нийтийг төөрөгдүүлсэн зохион байгуулалтгай үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь, ТВ9 телевизийн тоймч Ш.Гантулга нэвтрүүлгийн үеэр “Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авлигал үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” хэмээн ярив.

Монгол Улс ямар нэгэн дайн самуун гараад байдаггүй, байгалийн онц аюултай үзэгдэл болдогтүй, хоёр том гүрний дунд орщдог харьцангуй тайван орон. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр хулганы хамраас ч цус гаргалгүйгээр засгийн эрхийг тайван замаар шилжүүлж байсан нь үүний илрэл. Хачирхалтай нь, өөрийн гэсэн үзэгчдийн хүрээлэлтэй болсон мэдээллийн хэрэгслээр олон нийтийг үймээн самуунд уриалсан шинжтэй, бүр болоогүй 200 хүний толгой тасдах тухай ярьж суугааг дамжуулж буй нь зүйд хэр нийцэх бол. Сэтгүүл зүйн зарчим талаасаа ч байж боломгүй л үйлдэд. Сонгуулийн сурталчилгааны үеэр хэн нэгэн нэр дэвшигч рүү дайрсан, доромжилсон нэвтрүүлгүүд “төлбөртэй” гэсэн нэрийн дор борооны дараах мөөг шиг олшрох нь бий. Гэхдээ “С1” телевизээр гарсан шиг үймээн самуунд турхирсан, аллага хядлагын агуулгатай гарч байсан нь үгүй. Ийм нэвтрүүлэг гаргах нь хуулийн тодорхой цензурт ч хүлэгддэг.

Тийм атал тадбөрт нэрийн дор жишим ч үгүй хэн нэгний амийг хороох тухай ярьсан нэвтрүүлэгт цацагдсаны дараа холбогдох хууль хяналгын байгууллагаас яагаад тайлбар хийж, хариуцлага тооцсонгүй вэ. Монгол Улс нэг л хуультай, дүрэмтэй. Түүнийхээ хүрээнд л явах учиртай. Гэтэл сонгуулийн сурталчилгааны эхлээгүй байхад хэн нэгний толгойг тасдах тухай яриад сууж буйгаас харахад албан ёсоор хөшгөө нээсний дараа юу болох нь эргэлзээтэй. Бас айдас төрүүлэм. Ямар ч байсан Сонгуулийн ерөнхий хорооноос эхлээд цагдаагийн байгууллага нь энэ мэт асуулдыг хуулийн хүрээнд яваа эсэхэд нь холбогдох хяналтаа тавиад явах болов уу. Гэхдээ сонгууль гэдэг шударга өрсөлдөөний хүрээнд, бодлого, зарчмын уралдаан байх ёстойгоос биш хар пиарын, аймшигт түүхээр жишиг болгосон өрсөлдөөн биш ээ. Тэр тусмаа ардчилал гэдэг үзэл бодол, үг хэлэх эрхийг олгодог болохоос үймээн самуун руу турхирдаг, олон нийтийг айдаст хүйдэст аватуулахын нэр биш. Тэгвэл ардчилал биш анархшм болно.

С.ГАНСҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Ардчилал АНАРХИЗМ болох цагаар…

  1. Монгол 2017-06-02 14:36 at 14:36

    Энэ нь хэдийгээр эвлүүлэг ч гэсэн бодитоор ярьсан хэсгийг нь таслан авсан байна шүү дээ. Хамгийн гол нь ард түмний итгэлийг үнэ цэнэгүй болгож гутралд оруулж байгаагаараа ардчилагчдын буруу юм. Тэр эздүүд нь МАН ба АН-ын Толгой эздүүдэд байна шүү дээ. Тэдэнд хариуцлага оногдуулаагүй байж хуулийн санкц барьж ард түмнээ сүрдүүлэх хэрэггүй. Хууль ч нь гууль болоод ард түмэн бухимдаад байна шүү дээ!!! Дээдсийн номонд хийсэн, үйлдсэн, хэлсэн нь биш хийлгүүлэхэд, үйлдүүлэхэд, хэлүүлэхэд хүргэсэн хүн нь илүү нүгэлтэй гэдэг байхаа! Манай төр баригчид дандаа ард иргэдийнхээ үзэл бодлыг хаах, өөрийн эрхшээлд оруулах гэсэн атгаг сэтгэлтэй арчаагүй нүгэлтнүүд болж дээ. Гудамж ба гэр хороололд олон хүн өлөн зэлмүү, хүний ёсноос гадуур оршиж байгаа нь Үндсэн хуулийн хэрэгжилт үү? Гэтэл хэдэн их наядаар нь ард иргэдийн халаасын хоосолж Овт шаарчдыг өөгшүүлж байгаа нь ард иргэдийг алаан хядаанд уриалж байгаа хэрэг бус уу?

    Хариулах
  2. Нэргүй 2017-06-04 12:24 at 12:24

    ҮНЭНИЙН ҮГҮҮСЭН БАЙНА ИЙМ Л БОЛООД БАЙНАА ЮМ ГАНТУЛАГЫН ХЭЛСЭН ҮГ БОЛ ҮНЭН ҮГ ШҮҮХ ХАРААТ БУС ШУДРАГ БАЙСАН БОЛ ГАНТУЛГИЙН ХЭЛСЭН ҮГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД БИЕЛЭЭ ОЛОЖ МОНГОЛ ТӨР ХУЛГАЧ НАРААС АНГАЖАРЧ ЧАДНА

    Хариулах
  3. Нэргүй 2017-06-04 15:03 at 15:03

    Төрд үүрэлсэн овот шааруудын толойг авч байж л Монгол төр үнэндээ цэвэршинэЭнэ хүний баривчилах нь Монголчууд үнэний төлөө эх орон баялагыхаа төлөө Төрийн тусгайр тогтонолын төлөө тэмцэлийн эхлэл болно

    Хариулах
  4. МАН-н ахмад 2017-06-10 15:48 at 15:48

    Гансүлд гэж чухам юу мэддэг чаддаг хүн бэ Дээр үеийн ногоон малгайтнуудад л ийм хүн тус болж ёстой турхирч 30000 хүнийгхороосон гэдгийг бүгд мэднэ Энэ хүн хэнд тал засаж талхны мөнгө олох гэсэн юм болдооИнгэж хүний зовлонгоор олсон талхандаа хахаж магадгүй л юм байнадаа Ийм тэнэг сүржин хуурамч шудрага дүртэй этгээдүүд дайтаж байгаа дайснаас илүү хортой гэсэн үг байдаг Иргэдээ элгээр мөлхүүлж олон тэрбумыг цуслагчдыг өмөөрч байгаа чамайг өөдтэй хүн гэж бодохгүй л юм байна Чи толгойгоо хамгаал

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн