Иргэд зуслангийн байшингаа харуул хамгаалалтгүй орхисноос үүдэн хулгайн гэмт хэрэг өссөн байна. Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу “Хадат вилла” зуслангийн айлд хулгай орж байгааг харж цагдаад дуудлага өгсөн иргэнийг хэрэгтэн хүйтэн мэсээр гэмтээн зугтжээ.

Дүүргийн цагдаагийн шуурхай алба хэрэгтнийг эрэн сурвалжилж баривчилсан байна. Энэ хэргийг өмнө нь ял авч байсан 52 настай Н гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн