Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг дагалдан АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нарын хүмүүс ирэв. Энэ үеэр С.Эрдэнэ “Ардчилсан нам үе үедээ сонгуулийн бүхий л явцад шударга өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хууль зөрчиж байгаагүй. Тиймээс бусад намыг шударга өрсөлдөхийг уриалж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгадаа амжилт, ялалтыг хүсэн ерөөе” гэсэн бол Д.Бямбасүрэн “Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаг муу амьдарч байгаа ч Ерөнхийлөгчөөс мөнгө горьдохгүй. Монголын эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Бид жил гаруйн өмнө сонгууль явуулсан. Сайхан амлалт тасраагүй байна. Нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн