Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОРЕС) нефтийн олборлолтоо буулгах тохиролцоог дахин есөн сараар сунгахаар шийдлээ. Энэ тухай Вена хотноо болсон саммит дээр тохиролцлоо гэж Bloomberg мэдээлжээ. Гэрээг сунгасан нь нефтийн үнийг сэргээн тогтоох тууштай оролдлого юм. Дараа нь уг нэгдлийн гишүүд ОРЕС-т  багтдаггүй орнуудтай тохиролцоонд нэгдэх талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх аж.

Тавдугаар сарын 25-нд Ираны нефтийн сайд Бижан Намдар Зангане нэгдлийн хувьд торх нефтийн тааламжтэй үнэ нь 55-60 доллар гэж хэлсэн байв. Пүрэв гаригийн биржийн арилжааны үд дунд Brent маркийн баррелийн үнэ нь 53.24 доллар болсон байна. Энэ нь өмнөх өдрийн арилжааны хаалтын үнээс 1.3 хувиар багассан дүн. Арилжааны хаалтаар нефть үйлдвэрлэгчид тохиролцоонд хүрсэн ч торх нефть 51.54 доллараар зарагдсан байв.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн