Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?

Асуулт:

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?
Үйлийн үр гэж авч үзвэл зарим хүн гэр бүл болоод их зовдог тэгэхээр өмнөх насны хийсэн үйлээ үүрч байна гэсэн үг үү?
тохиол гэж үзвэл зарим хүн гэр бүл болоод жаргадаг, тэгэхээр сонголтоо зөв хийсэн гэсэн үг үү?

Хариулт:

За эхнэр нөхөр болно гэдэг нь гарцаагүй үйлийн үр. Хоёр хүн учирах гэдэг өмнөх үйлийн барилдлага бөгөөд сайнаар барилдсан ч болно муугаар барилдсан ч болно. Сайнаар барилдаж уу муугаар барилсдсан уу гэдэгээ мэдэхийн тухайтад ихэнх хүмүүс лам дээр очиж үзүүлдэг байх. Муугаар барилсдсан бол засаж болно. Гэр бүл болоод их зовж байгаа бол өмнөх насны л үйлээ барж байна гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Сайнаар барилдсан сайн хүүхэд ч төрж болно. Өмнөх насны муугаар барилдсан дайсан нь ч төрж болно. Тиймээс Бурханы шашинд энэ бүхнээс холуур байх тухайтад хүүхэдтэй болох үйл ч байна. Мөн эхнэр нөхөр тохирохийг шинжих ч ёс байдаг. Дээр үеийн илт мэдэлтэй лам нар бол шууд л харна. Зарим нэг нь зурхай харна. Зурхайг ер нь алдалгүй зурж чадах юм бол үйлийн эрхэнд байгаа хүмүүсийн бараг 100% хэлж болдог. Мөн засал ном ч бас байдаг. Тэр нь муу үлйин үрийг нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх л арга байна. Түүнээс бус муу үйлийн үрийг устгахгүй. Муу үйлийн үр байлаа ч нөхцөл бүрдэхгүй бол боловсрохгүй жишээтэй. Тиймээс тийм тийм газар бүү оч, тэг ингэ гэсэн зааварчилгаа дүрэм өгнө. Түүгээр явбал муугаар барилдсан 2 хосын муу үйл бүрэлдэхгүй байх жишээтэй. За ер нь тэгээд олон юм байна л да. Хоёр хос сайнаар ч бай муугаар ч бай үйлийн эрхээр хэрэв нийлсэн бол тэр нь зөв сонголт буруу сонголттой хамаагүй юм. Учир нь хүн дандаа ихэвчлэн өмнө нь сайн үйл хийж сайн л холбоо тогтоож байсан бол дараа нь бол сайн ханьтай болох сайхан гэр бүл бүрэлдэх магадлал нь их. Сонголтийн хувьд яривал их нарийн гүн ухааны зүйл рүү ороод толгой эргээд явчихна. Тиймээс сонголтийн тухай яриагаа орхилоо. Харин сайн хүнтэй учирч гэр бүл болох нь зөв сонголт уу буруу сонголт уу гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв муу хүнтэй учираад түүнийгээ засаад хоорондоо ойлголцоод сайхан гэр бүлийг бүтээж болно. Энэ нь өмнөх муу үйлийг ч барж сайхан ч гэр бүлтэй болсон байна. Энэ нь тэр хүний хувь зөв сонголт ч байж болно. Сайн хүнтэй учирчихаад түүнтэй сайхан байсан ч юм нэгээрээ байдаггүй хорвоо хойно та түүнийг муугаар өөрчилж ч болох юм, муу үйлийн барилдлагатай болчихож ч мөн болох талтай шүү дэ. Тэгэхээр зөв сонголт буруу сонголт гэдэг үг бол гэр бүлд бараг тохирохгүй. Бурханы шашинд дээд шатандаа гэр бүл битгий бол л гэдэг. Энэ л хамгийн зөв сонголт байх гэж бодном. Мэдээж зарим хүнд тэнэг сонсогдох байх ч сайн нарийн судалж үзвэл тийм дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэрэв санал нийлэхгүй бол Бурханы шашны энгийн хүмүүсд зориулсан сургаал номлол ёс журам байгаа түүнийг судлаад таньж мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадваас ямар ч гэр бүлийг та өөрөө бүтээж чадна.

Эх сурвалж buddhism.mn

Түлхүүр үг: ,,

6 сэтгэгдэлтэй

  1. Ингээд л ямар нэгэн өөр юманд асуудал тулгах юм аа. 1936 – 1939 онд ямарч хариу хийж чадалгүй буудуулж үхсэн лам нарын үйлийн үр бүгдэд нь ийм байсан гэж үү.

    Хариулах
    • 150.129.143.202-т өгөх хариу: 1936-1939 онуудад ямар ч хариу хийж чадалгүй буудуулж үхсэн лам нар гэж байна. Эдгээр лам нар Богдынхүү нууц зарлигийг дагаж Монголын сайхан эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Хэрэв тэд зэвсэглэн босч тэмцсэн бол бүр их дайн болж, үр дүнд нь Монгол Улс байхгүй болох байсан юм гэдэг. /Хоёр Их Хөрштэйгээ мартах ёсгүй билээ/

      Хариулах
  2. Эхнэр нөхөр болно гэдэг ер нь сайн азрага ,үр төл сайтай хуц ухна тавихаас ч дор дур зоргын хээлтүүлгийг голлосон сонголт юм.Эхнэр авах гэж байгаа залуу нөхөрт гарах гэж байгаа хүүхэн хэзээ ч миний ирээдүйн хүүхдийн эцэг бие бялдар оюун ухаан эрүүл эсэх удамшлын согог бий эсэхийг хэзээ ч сонирхдоггүй. Харин азрага тавих үрээг хурдан эсэх эрүүл эсэхийг,хуц ухныг бол ноос ноолуур сайтай эрүүл мэндийг нягтлан тавьдаг.Ингэхээр хүний гэр бүл болохыг дур зоргын хээлтүүлэгт орж байна гэж болно.За тэгээд үхрийн тужхай бол олон юм бичиж болмоор байна Ингээд больё доо

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.