Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүүхдэдээ үрлэн сумтай буу, гелен бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна – updown.mn

Хүүхдэдээ үрлэн сумтай буу, гелен бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр (2017.05.26) Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүүхдийн баярыг тохиолдуулан иргэн аж ахуй нэгж байгууллагад хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа.

Нийслэлийн есөн дүүрэгт  худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт тавьсан байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1,565,710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ.

Мөн эцэг эхчүүдийг хүүхдэдээ гелиэр хийлсэн бөмбөлөг, үрлэн сумтай буу авч өгөхгүй байхыг анхаарууллаа. Энэ бөмбөлөг нь халуунд хэт халвал гал авалцаж, хүүхдийн нүүр ам түлэх эрсдэлтэй байдаг аж. Хүүхдүүд үрлэн сумтай буугаар тоглохдоо нэгнийхээ нүд, ам, гарыг гэмтээх аюултай юм.

Манай улсад орж ирж байгаа хүүхдийн тоглоомуудын 60-70 орчим хувь нь БНХАУ-аас орж ирдэг байна. Урд хөршөөс ганзагын наймаагаар оруулж ирсэн хүүхдийн тоглоомууд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эцэг эхчүүд хүнсний зах, томоохон худалдааны дэлгүүрт борлуулж буй бэлэгнүүдээс сонгохдоо доторхи бүтээгдэхүүнийг нь задалж үзэх бүрэн эрхтэй гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн