“Чалко” компанийн төлөөлөл Монголд иржээ

БНХАУ-ын “Чалко” компанийн төлөөлөгчид Монголд ирсэн байна. “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд Чалко компанийн төлөөлөгчидтэй Тавантолгойн ордын Зүүн цанхаас олборлож байгаа нүүрсний гэрээг шинэчлэх, дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулах асуудлыг хэлэлцэх бололтой.

Өмнө байгуулсан гэрээний дагуу “Чалко” компани Зүүн цанхийн нүүрсийг 59.3 ам.доллараар худалдан авч байгаа. Харин оны нэгдүгээр улирлаас эхлэн “Эрдэнэс тавантолгой” компани Баруун цанхын уурхайгаас олборлосон нүүрсээ тонныг нь 71.5-73 ам.доллараар борлуулж эхэлсэн. Тиймээс хоёр талын уулзалтаас Зүүн цанхийн уурхайгаас олборлох нүүрсний гэрээнд ахиц гарна гэсэн хүлээлт байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн