Австралийн Сидней хотын шүүх саяхан 24 настай монгол залууг Их Британийн жуулчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн шүүсэн байна. Сэжигтэн шүүх хуралд онлайнаар оролцсон бөгөөд 10 мянган ам.долларын барьцаа өгч батлан даалтад гаргачихаад байгаа гэнэ.

Монгол залуу Их Британийн жуулчин, 23 настай бүсгүйтэй энэ оны нэгдүгээр сарын 15-ны орой шөнийн  клубт танилцсан юм байна. Үүний дараа хамт буудалд хоносон бүсгүй цагдаад “өөрт нь мансууруулах эм өгч, хүчирхийлсэн” хэмээн мэдэгдсэн аж. Хэрэгт холбогдоод байгаа монгол залуугийн өмгөөлөгч “Бүсгүй монгол залуутай уулзахаас хэдэн цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэж мэдээлсэн гэнэ.

Эмэгтэй хэрэг гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа Их Британи руу буцсан бол монгол залууг Сингапур луу нисэх гэж байхад саатуулжээ. Түүнд холбогдох дараагийн шүүх хурал нөгөөдөр (2017.05.18) болох юм байна.

 

By updown

2 thoughts on “Монголын иргэн Сиднейд хүчингийн хэргээр шүүгдэж байна”
  1. монголчууд гэж дэлхий дахинд шишигээ дэлгэсэн ичих бучирхайгүй бузар юмнууд.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн